Jump to content

Deep Purple

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Deep Purple хамтлаг, 1971 он

Deep Purple (монгол: Гүн нил ягаан) нь 1968 оны 2-р сард Английн Хертфорд хотод байгуулагдсан Британийн рок хамтлаг бөгөөд 1970-аад оны хамгийн алдартай, нөлөө бүхий хард рок хамтлагуудын нэг гэж тооцогддог. Хөгжим шүүмжлэгчид Deep Purple хамтлагийг хард рокийг үндэслэгчдийн нэг гэж үздэг бөгөөд тэдний хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлдэг юм.

2020 онд Британийн сонгодог рок хөгжмийн "Classic Rock" сэтгүүл тус хамтлагийг "Бүх цаг үеийн хамгийн шилдэг 50 рок хамтлаг"-ийн жагсаалтад оруулсан. Deep Purple хамтлагийн "сонгодог" хамтлагийн хөгжимчдийг (ялангуяа гитарчин Ричи буюу Ричард Блэкмор (англи. Richard Hugh "Ritchie" Blackmore) даралтат хөгжимчин Жон Дуглас Лорд (англи. John Douglas Lord), бөмбөрчин Иан Пейс (англи. Ian Anderson Paice) нарыг шүүмжлэгчид гарамгай хөгжимчид гэж үздэг.

Тэдний цомог дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогдсон. 2016 онд тус хамтлаг Рок-н-Роллын алдрын танхимд багтсан байна.

60 гаруй жилийн түүхэнд хамтлагийн бүрэлдэхүүн хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, 14 хүн өөр өөр цаг үед хамтлагт тоглосон. Бөмбөрчин Иан Пэйс бол Deep Purple хамтлагийн бүх бүрэлдэхүүнд тоглож байсан цорын ганц хөгжимчин юм.

Одоогийн бүрэлдэхүүн

[засварлах | кодоор засварлах]
  • Иан Пэйс - бөмбөр, ритм хөгжим (1968-1976, 1984 оноос хойш)
  • Рожер Гловер – басс гитар, мөн даралтат гоцлол хөгжим (1969–1973, 1984 оноос хойш)
  • Иан Гиллан - гоцлол, гармон, ритм хөгжим (1969-1973, 1984-1989, 1992 оноос хойш)
  • Дон Эйри – даралтат хөгжим (2001–2002 концеотын гишүүн; 2002 оноос хойш)
  • Саймон Макбрайд - гитар, арын хоолой (2022 оноос хойш; концертын гишүүн 2022)
  • Жон Лорд – даралтат хөгжим, арын хоолой, утсан хөгжмийн найруулга (1968–1976, 1984–2002; 2012 онд нас барсан)
  • Ричард буюу Ричи Блэкмор - гитар (1968-1975, 1984-1993)
  • Ник Симпэр – басс гитар, арын хоолой (1968–1969)
  • Род Эванс - гоцлол дуучин (1968-1969)
  • Гленн Хьюз - басс гитар, арын болон хамтран гоцлол дуучин (1973–1976)
  • Дэвид Ковердейл – гол болон арын хоолой (1973–1976)
  • Томми Болин – гитар, арын болон хааяа гоцлол хоолой, басс гитар (1975–1976; 1976 онд нас барсан)
  • Жо Линн Тёрнер - гоцлол дуучин (1989-1992)
  • Стив Морз - гитар (1994-2022)
  • 1968- Shades of Deep Purple
  • 1968- The Book of Taliesyn
  • 1969- Deep Purple
  • 1969- Concerto for Group and Orchestra
  • 1970- Deep Purple in Rock
  • 1971- Fireball
  • 1972- Machine Head
  • 1972- Made in Japan
  • 1973- Who Do We Think We Are
  • 1974- Burn
  • 1974- Stormbringer
  • 1975- Come Taste the Band
  • 1976- Made in Europe
  • 1977- Last Concert in Japan
  • 1984- Perfect Strangers
  • 1987- The House of Blue Light
  • 1988- Nobody's Perfect
  • 1990- Slaves & Masters
  • 1993- The Battle Rages On
  • 1994- Come Hell or High Water
  • 1995- King Biscuit Flower Hour Presents: Deep Purple in Concert
  • 1996- Purpendicular
  • 1997- Live at the Olympia '96
  • 1998- Abandon
  • 1999- Total Abandon
  • 2000- In Concert with the London Symphony Orchestra
  • 2001- Live at the Rotterdam Ahoy
  • 2003- Bananas
  • 2005- Rapture of the Deep
  • 2007- They All Came Down to Montreux
  • 2013- Now What?!
  • 2017- Infinite
  • 2020- Whoosh!
  • 2021- Turning to Crime